Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо дараах эрхлэх асуудлын хүрээнд үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Сумын хөгжлийн хөтөлбөрүүд, үндсэн чиглэлүүд, бодлогын баримт бичгийн боловсруулалтын хяналт
- Барилга, хот байгуулалт, газрын кадастр, бүртгэл
- Сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар
- Түлш, эрчим хүч, зам тээвэр, шуудан, харилцаа холбоо
- Орон нутгийн зам, гүүр, тэмдэг, тэмдэглэгээ, арчлалт, хамгаалалт, авто зогсоолын зохицуулалт
- Худалдаа, үйлчилгээний зохион байгуулалт, хяналт
- Нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт
- Орон сууц, нийтийн аж ахуй, СӨХ
- Сумын гэрэлтүүлэг, арчлалт хамгаалалт
- Гамшгаас хамгаалах бодлого